“ТҮҮХ & ТАЙЗ” гурамсан дуулалт жүжгийн бүтээн туурвигчидтай уулзалт ярилцлага зохион байгууллаа.
2023-11-09
✅️2023 онд Говьсүмбэр аймгийн Дуу бүжгийн Боржигин чуулга 2023.11.27-ны өдрөөс эхлэн Өвөл цагийн үзвэрээ Боржигины түүхээр сэдэвчилсэн гурван дуулалт жүжгээр нээхээр төлөвлөөд байгаа билээ.
✅️Энэхүү төлөвлөлт болон жил бүр зохион байгуулагдаж буй соёлын бүтээлч сарын хүрээнд Гурамсан дуулалт жүжгийн бүтээн туурвигчидтай уулзалт чөлөөт ярилцлага зохион байгуулсанаар авторуудын уг бүтээлээр хэлэх гэсэн санаа, өнгө аясыг уран бүтээлчид илүү гүн ойлгох дүрээ бүтээн үзэгчидэд чанартай бүтээл хүргэхэд чухал ач холбогдолтой байлаа.
✅️Тус уулзалтад Хөгжмийн зохиолч УГЗ С.Дашням, зохиолч СГЗ Р.Батжаргал, Боржигин чуулгын дарга Ц.Цэнджав Ерөнхий найруулагч Т.Батсэрээтэр, Ерөнхий зураач Ч.Батболд, Сүмбэр сумын Засаг дарга Б.Батэрдэнэ, СУГ-ын дарга Б.Энхтөр, Соёлын хэлтэсийн дарга Б.Гарамсан, мэргэжилтэн С.Оюунжаргал, Говьсүмбэр телевиз Уранцэнгэл, ЕБС-ийн Түүх нийгмийн багш нар урилгаар оролцож чуулгын хамт олон бүрэлдэхүүнээрээ нийт 70 гаруй хүн оролцлоо.
# Сэдвүүд
онцлох мэдээ