ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН АВЬЯАСЛАГ БҮЖИГЧИД ОЛОН УЛСЫН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
2023-09-21
“KACIEA International Dance Competition 2023” тэмцээнээс Говьсүмбэр аймгийн “Жанжин чойр” бүжгийн хамтлаг нийт зургаан шагнал хүртжээ.
Нийт 18 улсын бүжигчин хүүхдүүд цугласан уг тэмцээн БНСУ-д зохион байгуулагджээ. Байгуулагдаад 2 жил болж буй “Жанжин чойр” 3 хамтлагийнхан тус тэмцээнээс дараах шагналуудыг хүртсэн байна.
“Хамтлаг орчин үеийн бүжиг” төрлөөр СТА З.Дашнямын дэглэлт “Жанжин чойр” зохиомж бүжгээр “Шилдгийн шилдэг” /TOP PRIZE/
“Гоцлол ардын бүжиг” төрөлд 2-р сургуулийн сурагч Бат-Өлзийн Эмүжин СТА Хосбаяр дэглэлт “Дүүлэн Нис” бүжгээр “Шилдгийн шилдэг байр” /TOP PRIZE/
“Гоцлол ардын бүжиг” төрөлд 1-р сургуулийн сурагч Амарсайхан Анир “Жалам хар” бүжгээр “Тэргүүн байр” /GOlDEN PRIZE/
“Гоцлол ардын бүжиг” төрөлд 2-р сургуулийн сурагч ӨнөрБолд Анхилуун СТА О.ЦЭРЭНЖАРГАЛЫН ДЭГЛЭЛТ “ГОВЫН ЧИМЭГ” бүжгээр “Тэргүүн байр” /GOlDEN PRIZE/
“Шилдгийн шилдэг багш” гран при цомыг бүжгийн багш МУСТА З Дашням С.Урансайхан
Хамгийн анх ЖАНЖИН ЧОЙР 1 Хамтлаг уг тэмцээнээс гранпри шагнал хүртэж байсан бол энэхүү амжилтыг жанжин чойр 1 хамтлагийн гоцлол бүжигчин Б.Эмүжин эвдэж шилдгийн шилдэг бүжигчин болж чадлаа. Мөн жанжин чойр 3 хамтлаг шилдгийн шилдэг хамтлагаар тодорлоо.
# Сэдвүүд
Uncategorized