“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” аян зохион байгуулж байна
2023-03-02
Монгол улсын Соёлын яамнаас санаачлан 2023 оны 3 дугаар сарын 1-5-ны өдрийг дуустал 5 өдрийн турш Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” арга хэмжээ “Музей үзэх гоё” уриан дор улс орон даяар зохион байгуулагдаж байна. “Эх орныхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, бахархах, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх” зорилготой Монгол орон даяар өрнөх Музейн нээлттэй өдрүүд үйл ажиллагаанд эрхэм Говьсүмбэрчүүд та бүхнийг өргөнөөр хамрагдахыг урьж байна. Аймгийн Музей цагийн хуваарийн дагуу ажиллаж иргэн бүрт үнэ төлбөргүй үйлчилнэ.
# Сэдвүүд
онцлох мэдээ