“УРАН ЖИРГЭЭ 2023” УРАН УНШЛАГЫН АЙМГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2023-03-24
Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах, тэдний дунд уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилготой Монголын хүүхдийн ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог агсны нэрэмжит “Уран жиргээ 2023” аймгийн уралдааныг аймгийн Гэр бүл хүүүхэд зулуучуудын хөгжилийн газартай хамтран зохион байгууллаа.
Уралдааны нэгдүгээр шатыг сургууль, цэцэрлэгийн хэмжээнд зохион байгуулж шалгарсан шилдэг оролцогчид аймгийн уралдаанд оролцлоо. Аймгийн шатны шалгаруулалтад цэцэрлэгийн насны 13, сургуулийн насны 4 нийт 53 хүүхэд оролцсон.
Уралдааны шүүгчээр аймгийн Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээл хариуцсан мэргэжилтэн С. Оюунжаргал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Э.Магвандулам, Монголын Зохиолчдын эвлэлийн Говьсүмбэр аймаг дахь Боржигдай сэцэн салбарын гүйцэтгэх захирал Ж.Тунгалаг нар ажилласан.
🏆Уралдааны шагналт байр:
Цэцэрлэгийн нас:
🥇Тэргүүн байр- Г.Ганзаяа /2-р цэцэрлэг/
🥈Дэд байр-Ч.Гэрэлмаа /2-р цэцэрлэг/
🥉Гутгаар байр-И.Ган-Эрдэнэ /2-р цэцэрлэг/
Сургуулийн нас:
Бага анги: /1-5-р анги/
🥇Тэргүүн байр-Ирмүүнбаяр /1-р сургууль 5в анги/
🥈Дэд байр-Ууганзаяа /1-р сургууль 4в анги/
🥉Гутгаар байр-Наранжаргал /5-р сургууль 4в анги/
Дунд анги: /6-9-р анги/
🥇Тэргүүн байр-А.Азбаяр /1-р сургууль 6а анги/
🥈Дэд байр-Н.Мөнхтөгөлдөр /2-р сургууль 9в анги/
🥉Гутгаар-О.Халиунаа /5-р сургууль 9б анги/
Ахлах анги: /10-12-р анги, ПТК/
🥇Тэргүүн байр-Б.Пүрэвдаш /2-р сургууль 12б анги/
🥈Дэд байр-О.Чанцалсүрэн /2-р сургууль 12б анги/
🥉Гутгаар байр-Намуунцэцэг /1-р сургууль 11а анги/
Аймгийн шатны уралдаанаас насны ангилал бүр тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд Монголын хүүхдийн ордонд улсын уралдаанд оролцох эрхийн БАТЛАМЖ гардан авсан юм.
“Уран жиргээ 2023” аймгийн уралдаанд оролцсон нийт оролцогч хүүхдүүд болон хүүхдүүдээ бэлтгэн оролцуулсан багш нартаа халуун талархал илэрхийлье. Шагналт байранд шалгарч улсын уралдаанд оролцох эрх авсан нийт хүүхдүүддээ дараагийн шатны шалгаруулалтад нь амжилт хүсье.
# Сэдвүүд
онцлох мэдээ