“БОРЖИГИДАЙ СЭЦЭН-П.БӨХБАТ-60” МОНГОЛ ТУУРГАТНЫ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ УЛААНБААТАР ХОТОД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023-12-06
2023.11.13 нд Говьсүмбэр аймгийн ЗДТГ, Аймгийн Соёл урлагийн газар, П.Бөхбат сан, Говьсүмбэр аймгийн “Боржигидай Сэцэн” утга зохиолын салбар хамтран Говьсүмбэр аймгаас уламжлал болгон зохион явуулдаг “Боржигидай Сэцэн-П.Бөхбат-60” Монгол туургатны яруу найргийн 2 дахь удаагийн наадмыг Улаанбаатар хотод амжилттай зохион явууллаа. Наадмыг Аймгийн Засаг дарга Г.Батсуурь үг хэлж нээлээ.
Наадмын ерөнхий шүүгчээр Н.Минжинсайхан / МЗЭ-ийн Яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн/, шүүгчээр Г.Бямбажав, Б.Лхагвадорж Ж.Тунгалаг, нарийн бичгээр Б.Аасүрэн нар ажиллаа. Яруу найргийн наадмын хөтлөгчөөр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Сайнтод, Б.Хургаа ажилласан.
“Боржигидай Сэцэн-П. Бөхбат-60” Монгол туургатаны яруу найргийн наадмын “Алтан цом” -Тэргүүн байр, 2000000 сая төгрөгөөр МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Эрдэнэбаярын ГАНТУЛГА /Дундговь/ шагнагдлаа.
“Боржигидай Сэцэн-П.Бөхбат-60” Монгол туургатны яруу найргийн наадмын “Мөнгөн цом” 800.000 төгрөгөөр Өвөрмонголын Шилийн гол аймгийн яруу найрагч Б.Тэргэл
“Боржигидай Сэцэн-П.Бөхбат-60” Монгол туургатны яруу найргийн наадмын “Хүрэл цом” 500.000 төгрөгөөр Г.Сэр-Одын шагналт, “Алтан Өд”-ийн шагналт яруу найрагч Б.Алтанхуяг
“Боржигидай Сэцэн-П.Бөхбат-60” Монгол туургатны яруу найргийн наадмын “тусгай” байрны шагналаар МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн М.Амархүү, Орхон аймгийн яруу найрагч бүсгүй Ч.Отгоншар нар шалгарсан. Уг үйл ажиллгааг нийт 250 хүн үзэж сонирхсон
# Сэдвүүд
онцлох мэдээ