Олон улс, Улс, Бүсийн чанартай тэмцээн уралдаанд амжилт гаргасан уран бүтээлч, хүүхэд залуучууд, ардын авьяастнуудыг алдаршуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
2023-12-22
Олон улсын чанартай тэмцээн уралдаан, улсын болон бүсийн чанартай тэмцээн уралдаануудад өөрсдийн хөдөлмөр, хичээл зүтгэл, авьяас чадвараа дайчлан оролцож 1,2,3-р байр эзлэсэн амжилтыг үнэлж Аймгийн Засаг Даргын тамгын газар, Соёл урлагийн газраас “Соёл, урлагийг хөгжүүлэх” арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шагнаж урамшууллаа.
2023 онд оронд Соёл урлагийн чиглэлээр зохион байгуулагдсан томоохон уралдаан тэмцээнд амжилт гаргасан уран бүтээлч, хүүхэд залуучууд ардын авьяастнуудад Аймгийн засаг дарга Г.Батсуурь мэндчилгээ дэвшүүлж нээж үг хэллээ. Шагналыг Аймгийн засаг дарга Г.Батсуурь, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Баясгалан, Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Энхтөр нар шагналыг гардууллаа.
1. Оны шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, Монгол улсын шилдэг 100 өвлөн уламжлагч“Шагайн уухай” ардын язгуур урлагийн төрлөөр соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч – Готовын Арилд
2. Оны шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, Монгол улсын шилдэг 100 өвлөн уламжлагч “Морин хуур” ардын язгуур урлагийн төрлөөр соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч – Базарын Банзрагч
БҮСИЙН ЧАНАРТАЙ ТЭМЦЭЭН УРАЛДААНД АМЖИЛТ ГАРГАСАН УРАН БҮТЭЭЛЧ, АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД БАГАЧУУДАА:
Өсвөрийн төгөлдөр хуурчдын “Эгшиглэн” Зүүн болон говийн бүсийн анхдугаар уралдаанд амжилт гаргасан “Эхлэл” ардын хөгжмийн төвийн сурагчид
3. Эхлэл ардын хөгжмийн төвийн сурагч 14-15 насны ангилалд – 3-р байр – Г.Нандин-Эрдэнэ , удирдсан багш Хонгорзул
4. Эхлэл ардын хөгжмийн төвийн сурагч 12-13 насны ангилалд – 3-р байр Б.Саруул, удирдсан багш Хонгорзул
МУСТА нэрт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит “Өв Алтан Эрдэнэ” говийн бүсийн улсын уралдаанд
5. 1-р сургуулийн 12б ангийн сурагч Өлзий-отгон овогтой Энхжаргал 1-р байр, удирдсан багш МУСТА Оюунсайхан
МУГЖ И.Цогбадрахын нэрэмжит “Боржигин морин хуур, уртын дууны бүсийн уралдаанд
6. Ардын авьяастан Э. Дашжаргал 2-р байр
МУУГЗ, нэрт бүжиг дэглээч Д.Санжаасүрэнгийн нэрэмжит зүүн бүсийн тэмцээнд
7. МУСТА. Бүжгийн багш Л.Түмэнцэцэг багшаар удирдуулсан “Шивээн ганхаа-3” хамтлаг 3-р байр, удирдсан багш МУСТА Л.Түмэнцэцэг
Нэрт соён гэгээрүүлэгч Ноён Хутагт Д.Данзанравжаагийн 220 жилийн ойд зориулсан “Говийн хүүхдүүд” Говийн бүсийн уралдаанд
8. Дуу хөгжмийн Д.Энхтулга багшаар удирдуулсан “Боржигин шуранхай” хамтлаг, Хамтлаг дуу төрлөөр – тэргүүн байр
УЛСЫН ЧАНАРТАЙ ТЭМЦЭЭН УРАЛДААНД АМЖИЛТ ГАРГАСАН УРАН БҮТЭЭЛЧ, АВЬЯАСТНУУД:
Дархан-Уул аймагт зохион байгуулсан Дуэт болон Квартет дуучдын “Полифони 5-р” улсын уралдаанд
9. Эрдэнэбулганы Баяр-эрдэнэ 3-р байр, удирдсан багш Энхтулга
10. Насандэлгэрийн Амингоо 3-р байр, удирдсан багш Энхтулга
“Морин хуур-35” оны шилдэг дуу шалгаруулах улсын уралдаанд дэд байр эзэлсэн.
11. Эрдэнэзаяа Уудам,
12. Цолмонбаярын Энэрэл нар дэд байр эзлэсэн. Удирдсан багш Энхтулга
Дархан-Уул аймагт зохион байгууллагдсан Дуэт болон Квартет дуучдын “Полифони 5-р” улсын уралдаанд
13. 1-р сургуулийн 10-р ангийн сурагч Н.Лхагва-эрдэнэ, удирдсан багш Энхтулга
“БӨӨН БАЯР” Хүүхдийн дууны улсын анхдугаар уралдаанд
14. 2-р байр – 1-р сургуулийн сурагч Отгонтөгс, удирдсан багш Д. Энхтулга
Улаанбаатар хотод зохион байгуулсан Монгол туургатны хурдан морь унаач хүүхдийн “Гийнгоо” улсын их наадам
15. “Ум марзай, гийнгоо” төрөлд 1-р байр Мөнхбаатарын Эгиймаа
16. 2-р байранд Мөнхбаатарын Энхриймаа удирдсан багш ардын авьяастан Д.Төмөрсүх багш Д.Энхтулга
17. 2-р байр – моринхуур төрөлд 1-р сургуулийн 12а ангийн сурагч А. Мөнгөншагай
Өсвөрийн төгөлдөр хуурчдын “Сонгодог аялгуу – 2023” улсын анхдугаар уралдаанд
18. 2-р байр – Эхлэл ардын хөгжмийн төвийн суралцагч Батмөнхийн Дэлгэрзаяа, Удирдсан багш Хонгорзул,
Өсвөрийн төгөлдөр хуурчдын “Классик – 16” Улсын уралдаанд
19. 2-р байр – Эхлэл ардын хөгжмийн төвийн суралцагч Анхбаярын Энхжин , Удирдсан багш Хонгорзул
Монголын Бүжгийн Спортын Холбоо, МR академаас зохион байгуулсан Dance Sport For All улсын аврага шалгаруулах тэмцээнд
20. 2-р байр – Rhythm dance club суралцагч Э.Цэлмүүн, удирдсан багш Гандирмаа
Хүн домог 2023 бүжгийн үндэсний их наадамд
21. 2-р байр “Бага бүлэг Хип хоп бүжиг” Гоо Dance, удирдсан багш Маралгоо
Бүх насны ангиллын хосууд болон соло тамирчдад зориулсан DANCE SPORT FOR ALL уралдаанд
22. 1-р байр Б.Альмира Удирдсан багш Гандирмаа
23. 1-р байр Т.Түвшинзаяа Удирдсан багш Гандирмаа
24. 1-р байр Г.Маргад Удирдсан багш Гандирмаа
“Уран хэлхээ” улсын 10-р бүжгийн их наадамд
25. “Жанжин Чойр- 1” хамтлаг “Орчин үеийн хамтлаг бүжгийн төрөлд” Тэргүүн байр Удирдсан багш СТА Дашням, СТА Урансайхан
Өсвөрийн төгөлдөр хуурчдын “Классик – 16” Улсын уралдаанд
26. Эхлэл ардын хөгжмийн төвийн суралцагч Лхагважав Мөнх-Энэрэл 1-р байр, Удирдсан багш Хонгорзул
“Морин хуур-35” оны шилдэг дуу шалгаруулах улсын уралдааны шилдэг багшаар
27. Шилдэг багш Д. Энхтулга
Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Ш.Аюушын нэрэмжит 21 аймгийн мэргэжлийн цөөхүүл хөгжимчдийн улсын уралдаанд
28. Боржигин чуулгын хөгжим ангийн уран бүтээлчид 3-р байр
ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ ТЭМЦЭЭН УРАЛДААНД ОРОЛЦОЖ АМЖИЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БАГАЧУУД БАГШ НАР:
ОХУ-д зохион байгуулагдсан “Престиж-2023” залуу бүжиг дэглээчдийн Олон улсын уралдаанд
29. Боржигин чуулгын бүжгийн багш, МУСТА З.Дашням Уулын эзэн бүжгээр 2-р байр эзэлсэн байна.
‘’Korea International Ballet Competition’’ 16 дахь удаагийн Солонгосын Олон улсын балетын гоцлоочдын тэмцээнд
30. МУ-ын Консерватурын Сонгодог бүжгийн 11-р ангийн сурагч Болатханы Хангарьд БАГА НАСНЫ ангилалд 1-р зэрэглэлийн ДИПЛОМ –оор шагнагдсан байна.
“МОНГОЛ ТУУРАГТАН” Олон улсын бүжгийн наадамд
31. 3-р байр- Бүжгийн багш, МУСТА О.Цэрэнжаргалаар удирдуулсан “Болоржин” хамтлаг
2023 он “Seoul international dance”competition олон улсын тэмцээнд
32. 2-р байр – Жанжин Чойр 1 хамтлагийн гоцлол бүжигчин О.Эрхэс Удирдсан багш МУСТА Дашням
“Seoul international dance”competition олон улсын тэмцээний
33. Шилдэгийн шилдэг бүжигчин TOP PRIZE-аар Жанжин Чойр хамтлагийн Б.Эмүжин , удирдсан багш МУСТА З.Дашням
34. “Чөлөөт бүжиг” хамтлаг төрөлд 1-р “Жанжин Чойр 2” , удирдсан багш МУСТА З.Дашням, СТА Урансайхан
35. Чөлөөт бүжиг хамтлаг төрөлд Гранпри цомыг “Жанжин Чойр” 3 хамтлаг, удирдсан багш МУСТА З.Дашням, СТА Урансайхан
2023 он “KACIEA” international Dance Competition олон улсын тэмцээнд
36. Гоцлол бүжгийн төрөлд А. Анир 1-р байр, удирдсан багш МУСТА З.Дашням
37. Гоцлол бүжгийн төрлөөр насныхаа ангилалд “Болоржин” хамтлагийн Ө. Анхилуун 1-р байр, удирдсан багш МУСТА О.Цэрэнжаргал нар тодорлоо.
Өөрийн авьяас билэг, хичээл зүтгэлээ дайчлан, аймаг орон нутгийнхаа нэрийг Олон улс, улс, бүсийн тайзнаа олон удаа гаргахын өлзийт сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
# Сэдвүүд
онцлох мэдээ