ӨВӨЛ ЦАГИЙН ҮЗВЭРИЙН НЭЭЛТ
2023-12-06
“Боржигин сэцэн” түүхэн дуулалт жүжиг
Уг дуулалт жүжиг нь Сэцэн вангийн хошууны үүслийг түүхэн талаас нь, сүр, хүч, дайн тулааныг харуулсан баатарлаг түүхэн дуулалт жүжиг юм. Энэхүү жүжгийг анх 2011 онд Дуу бүжгийн Боржигин чуулга нь тайзнаа туурвиж “Гэгээн муза-2012” наадмаас шилдэг найруулагч, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг тайзны зураачийн шагналуудыг тус тус хүртсэн, 2018 онд сэргээн туурьваж театр чуулгуудын улсын уралдаанаас шилдэг бүтээлийн “Гран при” шагналыг хүртсэн. 5 жилийн дараа дахин сэргээн тавигдаж байна.
“Бодончар сэцэн” түүхэн дуулалт жүжиг
Уг дуулалт жүжиг нь Боржигин овгийн гарал үүслийг харуулсан туулсийн шинжтэй түүхэн дуулалт жүжиг юм. 2009 онд анх Дуу бүжгийн Боржигин чуулга нь тайзнаа туурвиж байсан 2023 онд сэргээн тавьж үзэгчдийн хүртээл болгож байна.
“Сэцэн чин ван” түүхэн дуулалт жүжиг
2023 онд шинээр тавигдаж буй энэхүү дуулалт жүжиг нь Боржигин хошууны сүүлийн угсаа залгамжилсан засаг ноён тайж Гомбосүрэнгийн амьдрал түүхээс сэдэвчилсэн утга уянгийн түүхэн дуулалт жүжиг юм. Энэхүү жүжгийг шинээр туурвиснаар Боржигин чуулгын урын сан, Боржигины түүхийг үечлэн харуулсан гурамсан түүхэн бүтээлтэй болж буйгаар онцлогтой юм.
# Сэдвүүд
Uncategorized