100 % ТЭТГЭЛЭГЭЭР ОХУ-ЫН ИХ, СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО.
2022-10-18

“Монгол Оросын найрамдлын сар”-ын хүрээнд Говьсүмбэр аймагт зохиогдсон Орос хэл, соёлын бүсийн олимпиадад амжилт гарган түрүүлж ОХУ-ын их, дээд сургуулиуд сургалтын 100 хувийн тэтгэлэгээр суралцах болсон хүүхдүүддээ баяр хүргэе. Мөн олон улсын “Артек” зусланд амрах эрхийн бичгээр шагнагдсан Говьсүмбэр аймгийн шилдэг сурагч Номин-Эрдэнэдээ баяр хүргэе. Тус уламжлалт арга хэмжээг энэ жил аймагтаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн, оюун мэдлэгийг дэмжиж оролцсон бүх хүүхэд багш нарыг урамшуулсан аймгийн Засаг дарга Г.Батзам танаа, хамтран зохион байгуулсан ЗДТГазар, БШУГазар болон Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны харьяа “Орос ордон” шинжлэх ухаан соёлын төвийн удирдлагууд, “Монгол Оросын найрамдалын нийгэмлэг”, Говьсүмбэр аймгийн “МОНАД”-“Монгол Оросын Найрамдлын Ахан дүүс” ТББ, ОХУ-ын “Газпром-Восток” компанид талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд Говьсүмбэр аймгийн хүүхдүүд орос хэлний олимпиадад амжилттай оролцож ОХУ-ын их, дээд сургуульд 100% тэтгэлэгээр суралцах шилдэг хүүхдээр 4 хүүхэд шалгараад байгаа билээ.

 

# Сэдвүүд
Uncategorized