“БИД ХАМТДАА АЯН”-Д НЭГДЛЭЭ.
2024-03-13
Говьсүмбэр аймгийн ИТХурлын уриалга малчиддаа туслах “Бид хамтдаа аян”-д нэгдэж Соёл, урлагийн газар, аймгийн Нийтийн Номын сан, “Боржигин өв” музейн албан хаагчид Сүмбэр сумын 5-р багийн малчин Г.Майнбаярынд очиж өвөлжөөний цасыг цэвэрлэн, хаваржаа хүрэх зам гаргаж, шар усны үерээс сэргийлэх шуудуу татаж, малын сэгийг зөөвөрлөж ажиллалаа. Мөн мал ахуйд нь дэмжлэг болгож 6 шуудай хүчит тэжээлийг авч өглөө. Зудын хүнд бэрх үед төрийн албан хаагчийн үүргээ нэр төртэй биелүүлж малчиддаа тусалж байгаа албан хаагчиддаа талархал илэрхийлье.
Говьсүмбэр аймгийн Соёл, урлагийн газар.
2024.03.07. Чойр.
# Сэдвүүд
онцлох мэдээ