“ХАРТАЙ НӨХӨР, ХУДАЛЧ ЭХНЭР” шоу драм Дуу Бүжгийн Боржигин чуулгын тайзнаа анх удаа тавигдлаа.
2023-04-03
Дуу бүжгийн Боржигин чуулгын залуу уран бүтээлчид хамт Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан Н.ЭННЕКЕЙ зохиол “ХАРТАЙ НӨХӨР, ХУДАЛЧ ЭХНЭР” шоу драмын жүжгийг найруулагч Т.Батсэрээтэр найруулан амжилттай тоглолоо. Жүжгийн дүрүүдэд : Хөгжимчин СТА Ц.Энхбаяр, Ц.Эрдэнэбаяр, Д.Болор-Эрдэнэ, Т.Нандинцэцэг, А.Балдангомбо, Бүжигчин СТА Г.Мөнхцэцэг, Т.Хүслэн, Б.Азжаргал, Б.Батбаяр нар тоглож, Зураачаар СТА Ч.Батболд, Бүжиг дэглээч СТА З.Дашням нар болон бусад ажилтан албан хаагчид амжилттай ажиллаж драмын урлагийн үзэгч олонд толилуулсан та бүхэндээ халуун талархал илэрхийлье.
Танхим дүүрэн үзэгчдийг инээлгэж, уйлуулж, дуулуулж, бүжиглүүлж чадсан шинэ санаа, шийдэл бүхий нэгийг бодож хоёрын тунгаасан шоу драмыг үзэгчдийн хүртээл болгосон Дуу бүжгийн Боржигин чуулгын удирдлага, хамт олонд баяр хүргэе. Авьяаслаг залуу уран бүтээлчиддээ цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
Та бүхэндээ амжилтын дээдийг хүсье.
# Сэдвүүд
онцлох мэдээ