СОЁЛ УРЛАГИЙН ХЭЛТСИЙН ДАРГААР Б.ГАРАМСАН ТОМИЛОГДЛОО
2022-10-18

Соёлын тухай хуульд заасны дагуу орон нутагт байгуулагдсан соёл урлаг хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Соёл урлагийн газар юм. Тус байгууллага нь нэгжийн бүтцийн тухайд Захиргаа удирдлагын болон Соёл урлагийн хэлтэстэй байхаар тодорхойлогдсон. Монгол улсын Төрийн албаны хуульд заасан шатлан дэвших шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа СУГазрын Соёл гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн МУСТА Б.Гарамсангийн ажил байдлын тодорхойлолт, туршлагыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Соёл урлагийн газрын Соёл урлагийн хэлтсийн даргаар томиллоо. Аймгийнхаа соёл урлагийн бодлогыг тодорхойлж ажиллах танай хэлтсийн хамт олонд ажлын амжилт хүсэхийн ялдамд олон жил эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж ажилласан Б.Гарамсан таныг хамт олноо манлайлж, шинийг санаачилж, бүтээлчээр ажиллан орон нутагт соёлын бодлогыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

# Сэдвүүд
онцлох мэдээ