БОРЖИГИН УРТЫН ДУУ, МОРИН ХУУРЧИД”-ЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-12-12
Боржигин морин хуур, уртын дууны өв сангаас суралцуулах урын санг баяжуулах мартагдсан дууг сэргээн ардын авьяастнуудыг алдаршуулж өсвөр залуу үеийнхэнд зааж сургах сурталчлан таниулах, бүтээлийн урын санг баяжуулах, уран бүтээлийг олон түмэнд сурталчлан дэлгэрүүлэх, тэдний уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Боржигин уртын дуу, морин хуурчид”-ын уралдааныг Дуу бүжгийн боржигин чуулга, Боржигин түрлэг уртын дууны холбоотой хамтран 2022.11.03-ны өдөр зохион байгууллаа.
Уралдааны Ерөнхий шүүгчээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Боржигон өв соёл судлаач, Доктор, профессор С.Юндэнбат, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Боржигон уртын дууч МУСТА Ч.Шинэбаяр, Боржигин чуулгын морин хуурч Б.Шижир-Эрдэнэ нар шүүн явууллаа.
Боржигин уртын дууны төрөлд
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум-22, Баянтал сум 6, Шивээговь сум 2, Дорноговь аймгийн Дэлгэрэх сум 4, Даланжаргалан сум 2, Дундговийн аймгийн Баянжаргалан сум 8, Цагаандэлгэр сум 6, Говь-Угтаал сум 6 уртын дуучин,
Боржигин морин хуурын төрөлд:
Говьсүмбэр аймгийн Баянтал сум 12, Сүмбэр сум 9, Дорноговь аймгийн Дэлгэрэх сум 3, Дундговь аймгийн Баянжаргалан сумаас 2 морин хуурч оролцлоо.
Уралдаан уртын дууны төрөл 4 насны ангилалаар, морин хуур 2 насны ангилалаар болж 1-р шат, 2-р шатны шалгаруулалттай болж эхний 3 байр шалгаруулан, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнасан.
Уртын дууны 10-14 насны ангилалд
• “Тэргүүн байр” Н.Лхагва-эрдэнэ – Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум
• “Дэд байр” Азжаргал – Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум
• “Гутгаар байр” Цэрэнцэцэг Дундгов аймгийн Баянжаргалан сум
Уртын дууны 15-17 насны ангилалд
• “Тэргүүн” байр Ө.Энхжаргал – Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум
• “Дэд” байр Т.Энхмаа – Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум
• “Гутгаар” байрМ.Сугармаа – Дорноговь аймгийн Дэлгэрэх сум
Уртын дууны насанд хүрэгчдийн төрөлд 18-34 насны ангилалд
• “Тэргүүн” байр Болорчимэг – Дорноговь аймаг Дэлгэрэх
• “Дэд” байр Дашжаргал – Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум
• “Гутгаар” байр Хандсүрэн – Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум
Уртын дууны насанд хүрэгчдийн төрөлд 35-аас дээш насны ангилалд
• “Тэргүүн” байр Д.Ундрах- Дундговь аймаг Баянжаргалан
• “Дэд” байр Б.Хүдэр – Говьсүмбэр аймаг Шивээговь сум
• “Гутгаар” байрС.Нэмэхжаргал – Дундговь аймаг Говь-Угтаал сум
• “Тусгай” байрД.Цоож – Дорноговь аймаг Даланжаргалан сум
• “Тусгай байрТ.Шону – Дундговь аймаг Баянжаргалан сум
• “Тусгай байрГ.Арилд – Говьсүмбэр аймаг Баянтал сум
Морин хуурын 10-17 насны ангилалд
• “Тэргүүн байр” Б.Амарбаяр- Дорноговь аймаг Дэлгэрэх сум
• “Дэд байр Б.Цэрэнбат – Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум
• “Гутгаар байр” Э.Энхбилгүүн – Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум
Морин хуурын 18-аас дээш насны ангилалд
• “Тэргүүн байр” Х.Болдбаатар – Дорноговь аймаг Дэлгэрэх сум
• “Дэд байр” О.Идэрбат – Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум
• “Гутгаар байр” Г.Арилд -Говьсүмбэр аймаг Баянтал сум нар тус тус шагналыг хүртсэн.
# Сэдвүүд
онцлох мэдээ