“Дэлхийн кино нээлт-Шивээговь сумын Соёлын төвд”
2023-10-19
“Дэлхийн кино нээлт-Шивээговь сумын Соёлын төвд” Улаанбаатар хотын кино театруудад үзэгчдийн хүртээл болж буй шинэ киног Соёлын төвүүд нэгэн зэрэг үзэгчдийн хүртээл болно.
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Соёлын төвд Дэлхий дахинаа болон Монгол Улсад нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болж буй шинэ киног хөдөөгийн хүүхэд багачууд, иргэдэд цаг алдалгүй хүргэж соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын Өргөө кино театрт үзэгчдийн хүртээл болж буй “Faw patrol: The mighty movie” киног 2023 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 17:00 цагт анх удаа Шивээговь сумын Соёлын төвд гарч үзэгчдийн хүртээл болно.
Тасалбарын үнэ: 5000 төгрөг
Шивээговь сумын хүүхэд багачууд та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
# Сэдвүүд
онцлох мэдээ