МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ЖҮЖИГЧИН И.ЦОГБАДРАХЫН НЭРЭМЖИТ “БОРЖИГИН МОРИН ХУУР, БОРЖИГИН УРТЫН ДУУЧИД”-ЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2023-10-11
2023.10.06
Сүмбэр сумаас зохион байгуулсан Боржигин морин хуур, уртын дууны өв сангаас суралцуулах, урын санг баяжуулах, мартагдсан дууг сэргээх, өсөр залуу үеийнхэнд зааж сурталчлан таниулах зорилгоор Төв аймгийн Баян, Баянжаргалан, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх, Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр зэрэг сумдуудын өсвөрийн уртын дууч, морин хуурчдын дунд “Монгол улсын гавъяат жүжигчин И.Цогбадрахын нэрэмжит “Боржигин морин хуур, Боржигин уртын дуучид”-н уралдааныг Сүмбэр сумаа зохион байгуулж Соёл, урлагийн газраас зөвлөн туслаж хамтран ажиллаа. ⭐️
Тус уралдаанд 3 аймгийн 14 сумын 64 өвлөн уламжлагч, боржигин уртын дууч, боржигин морин хуурчид оролцож 1-р шатанд уртын дууны төрөлд 15 боржигин уртын дууч, морин хуурын төрөлд 11 морин хуурч шалгарсан.
2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Чойрын богд ууланд 2 дугаар шатыг зохион байгуулж Боржигин уртын дууны төрөл заавал дуулах дуу
– 13-17 нас МУСТА, Боржигин уртын дууч Ш.Өлзийбатын дуулснаар “Урьхан хонгор салхи” дууг 2 түрлэг дуулна.
– 18-с дээш нас “Хэрлэнгийн баръяа” дууг боржигин аяар 2 түрлэг дуулна.
Боржигин морин хуурчдын уралдааны төрөлд 2-р шатанд заавал тоглох аялгуу Боржигин морин хуурч Лүндэгдаржаагийн тоглосноор “Боржигин жонон” аялгууг тоглон өвлөн уламжлагч нар оролцлоо. 🏆
Тус уралдааны Ерөнхий шүүгчээр Монгол улсын гавьяат жүжигчин Д.Нацагдорж,
Боржигин морин хуур төрлийн шүүгчээр
Монгол улсын ардын жүжигчин Батсайхан
Дуу бүжгийн боржигин чуулгын морин хуурч Б.Шижир-Эрдэнэ
Боржигин уртын дуу төрлийн шүүгчээр
Монгол улсын ардын жүжигчин Нэргүй
Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Шинэбаяр нар ажиллалаа.
Уралдааны БОРЖИГИН УРТЫН ДУУНЫ 13-17 НАСНЫ АНГИЛАЛ-д
2-р шатанд заавал дуулах дуу: МУСТА, Боржигин уртын дууч Ш.Өлзийбатын дуулснаар “Урьхан хонгор салхи” дуу
Тэргүүн байранд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уртын дуучин Өлзий-Отгоны Энхжаргал 1-р шатанд Боржигин уртын дуу Сэтэрт шарга
Дэд байранд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уртын дуучин Мөнх-Эрдэний Сугирмаа 1-р шатанд Цэвцгэр хурдан шарга
Гутгаар байранд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уртын дууч Наранхүүгийн Лхагва-Эрдэнэ 1-р шатанд Жаргалтайн дэлгэр
Тусгай байранд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уртын дуучин Бүрэндоржийн Энэрэллхагва 1-р шатанд Хэрлэнгийн баръяа
БОРЖИГИН МОРИН ХУУР 13-17 НАСНЫ АНГИЛАЛД:
2-р шатанд заавал тоглох аялгуу: Боржигин морин хуурч Лүндэгдаржаагийн тоглосноор “Боржигин жонон” аялгуу
Тэргүүн байранд: Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын морин хуурч Шагдарын Нямпүрэв 1-р шатанд Мандах нар
Дэд байранд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын морин хуурч Мягмарсүрэнгийн Даваажаргал 1-р шатанд Боржигин татлага
Гутгаар байранд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын морин хуурч Батбаярын Амарбаяр 1-р шатанд Мандах нар
Тусгай байранд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын морин хуурч Хатанбаатарын Буяннэмэх 1-р шатанд Боржигин жонон
Тусгай байранд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын морин хуурч Отгонбаярын Раднаабазар 1-р шатанд Боржигин татлага
БОРЖИГИН УРТЫН ДУУНЫ 18-45 НАСНЫ АНГИЛАЛД:
2-р шатанд заавал дуулах дуу: “Хэрлэнгийн баръяа” 2 түрлэг дуулах
Тэргүүн байранд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уртын дуучин Эрдэнэхүүгийн Дорждагва 1-р шатанд Ар хөвчийн унага
Дэд байранд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уртын дуучин Эрдэнэбаярын Дашжаргал 1-р шатанд Ар хөвчийн унага
Гутгаар байранд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уртын дуучин Бэгзсүрэн Ган-Эрдэнэ 1-р шатанд Богдын өндөр
Тусгай байранд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын уртын дуучин Алтангэрэлийн Даваасүрэн 1-р шатанд Ар хөвчийн унага
Тусгай байранд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уртын дуучин Уламбаярын Хандсүрэн 1-р шатанд Ар хөвчийн унага
БОРЖИГИН МОРИН ХУУР 18 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ АНГИЛАЛД:
2-р шатанд заавал тоглох аялгуу: Боржигин морин хуурч Лүндэгдаржаагийн тоглосноор “Боржигин жонон” аялгуу
Тэргүүн байранд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын морин хуурч Эрдэнэ-Очирын Энхбилгүүн 1-р шатанд Боржигин татлага
Дэд байранд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын морин хуурч Халтарын Болдбаатар 1-р шатанд Боржигин татлага
Гутгаар байранд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын морин хуурч Лхагвасүрэнгийн Гантөгс 1-р шатанд Хөөрхөн халиун
БОРЖИГИН УРТЫН ДУУНЫ 46 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ АНГИЛАЛД:
2-р шатанд заавал дуулах дуу: “Хэрлэнгийн баръяа” 2 түрлэг дуулах
Тэргүүн байранд Дундговь аймгийн Баянжаргалан сумын уртын дуучин Ундрах 1-р шатанд Ар хөвчийн унага
Дэд байранд Дундговь аймгийн Баянжаргалан сумын уртын дуучин Рэнцэнгийн Хандсүрэн 1-р шатанд Дөмөн
Гутгаар байранд Дундговь аймгийн Баянжаргалан сумын уртын дуучин Төмөрчөдөрийн Шану 1-р шатанд Дөмөн
Тусгай байранд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уртын дуучин Данзандагвын Төмөрсүх 1-р шатанд Үй мөрөн
Тусгай байранд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уртын дуучин Нарандэлгэр 1-р шатанд Жаргалтайн дэлгэр дуугаар тус тус оролцож шагналт байр эзэллээ.
Мөн Монгол улсын Гавьяат жүжигчин И.Цогбадрахын нэрэмжит шагналаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын өвлөн уламжлагч Боржигин уртын дууч Д.Цоож шагнагдлаа.⭐️🥇🥈🥉🏅
Боржигин өв соёлыг түгээн дэлгэрүүлж, олон нийтэд сурталчлах ажилд хамтран ажилласан Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Соёл урлагийн газар, Дуу бүжгийн Боржигин чуулга, Монгол улсын Гавьяат жүжигчин И.Цогбадрахын гэр бүл, найз нөхөд, хамаатнуудад хамт олонд Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас талархал илэрхийллээ.
# Сэдвүүд
онцлох мэдээ