АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД БОЛОН НЭГЖИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА.
2024-03-13
Говьсүмбэр аймгийн Соёл, урлагийн газрын дарга Б.Энхтөр нь Аймгийн Засаг дарга Г.Батсуурьтай 2024 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, мөн харьяа байгууллагуудын удирдлагуудтай 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг гурвалсан хэлбэрээр, нэгжүүд, албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг тус тус баталлаа.
Аймгийн Засаг даргын онцлон хэлснээр салбарын хэмжээний үйл ажиллагааг бүс нутгийн үйл ажиллагаатай уялдуулан төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах, 2024 онд Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан байгууллага бүр 30 жилийн ойг угтсан бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлэх, иргэд, олон нийтийг үлгэрлэн манлайлах, байгууллагын гадна тохижилтыг сайжруулах, дотоод уур амьсгал, эерэг соёлыг бий болгохыг уриалсаны дагуу хамтарч ажиллах болно. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.
# Сэдвүүд
онцлох мэдээ