БОРЖИГИН ЧУУЛГА ӨВӨЛ ЦАГИЙН ҮЗВЭРИЙН НЭЭЛТЭД ЗОРИУЛСАН “БОРЖИГИН СЭЦЭН” ТҮҮХЭН ДУУЛАЛТ ЖҮЖГЭЭ АМЖИЛТТАЙ ТОГЛОЛОО
2023-12-06
БОРЖИГИН ЧУУЛГА ӨВӨЛ ЦАГИЙН ҮЗВЭРИЙН НЭЭЛТЭД ЗОРИУЛСАН “БОРЖИГИН СЭЦЭН” ТҮҮХЭН ДУУЛАЛТ ЖҮЖГЭЭ АМЖИЛТТАЙ ТОГЛОЛОО. 🎭
Тус жүжиг нь өмнө нь тавигдаж байсан бөгөөд өнөөдөр гол дүрийн жүжигчид өөрчлөгдөн дахин тайзнаа амиллаа. 👏 Өвөл цагийн үзвэрийн нээлтийн Гурамсан түүхэн дуулалт жүжгийг Боржигин чуулгын найруулагч МУСТА Т.Батсэрээтэр найруулан Амьд хөгжмийн оркестор хөгжмийг тоглож Хөгжмийн удирдаачаар МУСТА М.Амгаланжаргал удирдан үзэгчдийн хүртээл болгосон юм. Боржигин түмнийхээ түүхийн жимээр хамт аялаж Боржигин чуулгынхаа уран бүтээлийг дэмжин үзсэн хүүхэд багачууд, үзэгч олон та бүхэнд гүн талархал илэрхийлье. ТУН УДАХГҮЙ “СЭЦЭН ЧИН ВАН” жүжиг 12 дугаар сарын 06, 07 нд үзэгчийн хүртээл болох болно.
СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
# Сэдвүүд
онцлох мэдээ