СОЁЛ УРЛАГИЙН БАЯР-БИДНИЙ БАЯР
2022-10-18

Жилдээ ганц тохиодог –“Соёл урлагийн ажилтны өдөр” бол бидний баяр юм. Бусад 364 хоногт нь урлаг соёлын үйлчилгээ үзүүлж, ар гэрээ умартаж, ард түмнээ баясгаж, соён гэгээрүүлж явдаг билээ. Говьсүмбэр аймгийн Соёл урлагийн газраас энэ удаа баярын концертыг зохион байгуулахдаа тайзан дээр гараад байдаггүй төрийн соёл урлагийн байгууллагуудын захиргаа үйлчилгээний албан хаагчдаар урлагийн тоглолт үзүүлж мэргэжил нэгт нөхөддөө ая дууны цэнхэр хадгийг өргөлөө. Дуулж, хөгжимдөж, бүжиглэж, уран уншлага, шүлэг, циркийн үзүүлбэр үзүүлж олон хүмүүсийн “нууц” авьяас ил болов. Мөн Солонгос улсад зохиогдсон Олон улсын хүүхдийн урлагийн Их наадмаас Гранпри шагнал авсан МУСТА З.Дашням багштай “Жанжин Чойр” хамтлагийн бүжигчин хүүхдүүд соёл урлагийн байгууллагын ах, эгч нартаа тоглолтоо үзүүлж талархал илэрхийллээ. Хэдийвээр Засгийн газраас хэмнэлтийн тухай хууль үйлчилж байгаа ч төрийн үйлчилгээний соёл урлагийн байгууллагууд өөрсдөө санаачлан баярын үдэшлэгийн цэнгүүн зохион байгуулж бүжиглэж, наадан, сонирхолтой тоглоом, азын сугалаа зохион байгуулж хөгжилдөж цэнгэлээ. Мөн “Болор Стори” ХХК-аас бидний баярыг дэмжиж хоёр азтанг бүтээгдэхүүнээрээ шагнасанд талархал илэрхийлье. Баярын үдэшлэг цэнгүүнд санаачлагатай оролцсон аймгийн ННСан, “Боржигин өв” музей, Баянталын Соёлын төв, Шивээговь сумын Соёлын төвийн хамт олондоо баярлалаа. Цаашид бид Говьсүмбэр аймгийнхаа нийт соёл урлагийн төрийн болон төрийн бус байгууллагууд, өвлөн уламжлагчид, соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийнхээ хамтаар баярын концерт, цэнгүүнийг зохион байгуулж байх болно.

# Сэдвүүд
онцлох мэдээ