“СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙН БАЯРЫН ХУРАЛ
2022-10-18
Говьсүмбэр аймгийн СУГазар, харьяа байгууллагууд “Соёл урлагийн ажилтан”-ытэмдэглэлт 29 дэхь өдрийн баярын хурлаа ёслол төгөлдөр хийлээ. Тус хуралд аймгийн ИТХурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Баясгалан, БШУГазрын дарга А.Зургаанжин нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэв. Мөн УИХ-ын гишүүн, УИХ-ын БССШУ-ны байнгын хорооны дарга, СГЗ Г.Мөнхцэцэг цахимаар мэндчилгээ дэвшүүлж ажлын амжилт хүсэн ерөөв. Говьсүмбэр аймгийн соёл урлагийн салбарт 2022 оны хагас жилд гаргасан ололт амжилтыг дүгнэж, орон нутгийнхаа соёл урлагийн хөгжлийн төлөө хийсэн ажлыг нь үнэлж аймаг, орон нутгийн болон бусад шагналаар шагнагдсан хүмүүст аймгийн удирдлагууд шагналыг нь гардуулав.
Говьсүмбэр аймгийн ИТХурлын шагнал “Говьсүмбэрийн төлөө” медалиар
“Боржигин өв” музейн захирал А.Ундармаа, дуу, бүжгийн “Боржигин” чуулгын дарга МУСТА Ц.Цэнджав, Баянтал сумын Соёлын төвийн дарга МУСТА Х.Энхжаргал, Шивээговь сумын Соёлын төвийн дарга МУСТА Э.Төрмандах нар
Аймгийн Засаг даргын “Жуух”-аар ННСангийн архивч-хүний нөөцийн ажилтан М.Аюушжав, дуу, бүжгийн “Боржигин” чуулгын нярав С.Баяржаргал нар
Сүмбэр сумын Засаг даргын “Жуух”-аар ННСангийн уншлага үйлчилгээний номын санч Б.Аасүрэн нар шагнагдав. Нэрт хуурч, МУСТА, өндөр настан Б.Банзрагч “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль”, дуу, бүжгийн “Боржигин” чуулгын хөгжимчин Д.Болор-Эрдэнэ Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнагдлаа.
Аймгийн Соёл урлагийн газраас Говьсүмбэр аймгийн харьяалалтай соёл урлагийн гавьяатууддаа хүндэтгэл үзүүлэв. Үүнд: МУУГЗ Д.Нацагдорж, МУУГЗ С.Дашням, МУСГЗ Р.Батжаргал, МУСГЗ Г.Мөнхцэцэг нарт Соёл урлагийн газрын хүндэтгэл талархалыг гардуулж хүрэлцэн ирсэн гавьяатуудаа хундан цагаан хониор мялаав. Энэ жил төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан Шивээговь сумын Соёлын төвийн бүжгийн багш МУСТА Л.Түмэнцэцэг, ННСангийн захирал МУСТА Д.Нарнай нар талархал илэрхийлж Их эзэн богд Чингис хааны эш хөргийг дурсгал болгон хүндэтгэн барив. Соёл урлагийн ажилтны өдрийн баярын хуралд Говьсүмбэр аймгийн мэргэжлийн соёл, урлагийн байгууллагуудаас гадна “Хос эгшиглэн”, “Аялгуут хэмнэл” нийтийн цэнгээнт бүжгийн холбоод, “Боржигин түрлэг” боржигин уртын дууны холбоо, Утга зохиолын төлөө хүндэт шагналт “Боржигидай сэцэн” салбар, дуу, хөгжмийн багш нар, номын санчид, аймгийн ахмадын хорооны “Боржигин цуурай” хамтлаг, “Жанжин Чойр” хүүхдийн бүжгийн хамтлаг, аймгийн Урчуудын хороо, соёлын бүтээлч үйлдвэрлэгчид, өвлөн уламжлагчид, ардын авьяастнууд, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцлоо.
Боржигин өв соёлын нутаг Говьсүмбэр аймгийн соёл урлаг хөгжин дэвжих болтугай.
# Сэдвүүд
онцлох мэдээ