Монгол улсын тэмдэглэлт өдрүүдийн хуулийн журмаар жил бүрийн 9-р сард “Соёл урлагийн ажилтан”-ы өдрийг нийт соёл урлагийн салбарын хэмжээнд тэмдэглэдэг билээ. Энэ жил Соёлын яамнаас “Соёлын орон зай”-г үүсгэе соёл урлагийн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа бөгөөд Говьсүмбэр аймгийн СУГазар, харьяа байгууллагууд аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны соёл урлагийг хөгжүүлэх хөтөлбөрт төлөвлөн тусгасан зорилтын хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мэргэжлийн соёл урлагийн байгууллагуудын дунд шилжин явах “Алтан” цом бүхий “Спортын тэмцээн уралдаан”-ыг зохион байгууллаа. Соёл урлагийн байгууллагын нийт албан хаагчид 8 багт хуваагдаж волейбол, хөгжилтэй буухиа, олс татах, “Аргай тонгорох” боржигины уламжлалт наадгайгаар тэмцэлдэн өрсөлдөж шилжин явах “Алтан цом”, Тэргүүн байрны өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар А.Гантөгс ахлагчтай баг, Дэд байрны өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагналаар М.Амгаланжаргал ахлагчтай баг, Гутгаар байрны өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагналаар А.Ундармаа ахлагчтай баг тамирчид шалгарч шагналаа гардан авлаа. Спортын тэмцээн уралдаандаа идэвхтэй оролцсон соёл урлагийн нийт албан хаагчиддаа талархал илэрхийлье. Бидний ажлыг дэмжиж ажилласан Аймгийн ЗДТГазар, Нийгмийн бодлогын хэлтэс, БТСГазрын хамт олонд баярлалаа.
“СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТАН”-Ы ӨДӨРТ ЗОРИУЛСАН ШИЛЖИН ЯВАХ АВАРГЫН АЛТАН ЦОМЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН УРАЛДААН ЗОХИОГДЛОО.
2022-10-18

# Сэдвүүд
онцлох мэдээ