Соёлын орон зай арга хэмжээ
2022-09-15

🟢🔷🟨🔴 Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-д Соёл, урлагийн ажилтны өдрийг жил бүрийн IX сарын 2 дахь ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. 1993 оноос хойш Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байсан уламжлалтай бөгөөд энэ жил 29 дэх удаагаа “СОЁЛЫН ОРОН ЗАЙ” уриа дор “Хандлагаа өөрчилье, хамдаа бүтээцгээе” тэмдэглэн өнгөрүүлж байна. Говьсүмбэр аймгийн Соёл, урлагийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Сүмбэр гарден” соёл амралтын хүрээлэнд “Соёлын орон зай” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд “Боржигин өв музей”, “Дуу бүжгийн боржигин чуулга”, “Нийтийн номын сан”, 2-р сургуулийн Багш Нарантуяа , Оюу Хур Номын дэлгүүр нар оролцож, соён гэгээрүүлэх, үндэсний өв соёл, түүх ёс заншлыг түгээн дэлгэрүүлж ажиллалаа.

# Сэдвүүд
онцлох мэдээ