Иргэний андгай өргүүлэх ёслолын үйл ажиллагаа 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
2024-12-03
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Монгол Улсын Үндэсний тусгаар тогтнол бүрэн эрхээ бататган бэхжүүлсэн, Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг 16 нас хүрч иргэний үнэмлэх гардан авч буй залуучуудыг иргэний андгай өргүүлэх ёслолын үйл ажиллагаа 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Говьсүмбэр аймгийн 16 настнуудын төлөөлөл 24 сурагч өнөөдөр иргэний андгай өргөж иргэний үнэмлэхээ гардан авлаа.
Тус арга хэмжээнд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ оролцож мэндчилгээ дэвшүүлэн дурсгалын зүйлс гардууллаа.
Өсвөр үеийнхэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, түүхэн ач холбогдлыг ойлгуулах, өв уламжлалын боловсрол олгоход энэ арга хэмжээний утга учир оршиж байна.
Тус арга хэмжээ Аймгийн засаг даргын тамгийн газар, Боловсролын газар, Улсын бүртгэлийн хэлтэс,Хүүхэд, гэр бүл хөгжил хамгаалын газар, Боржигин чуулга хамтран зохион байгууллага.
Мөнгө Говьсүмбэр аймгийн Насан туршдаа суралцахуйн төвийн багш Г.Дашжаргал “МОНГОЛ ХҮН БАЙХЫН УЧИР” сэдвээр сургалт орлоо. Хамтран ажилсан байгууллагууддаа баярлалаа.
Иргэний андгай өргөсөн болон 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхэд, залуусдаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ГАЗАР 2024.11.22

# Сэдвүүд
онцлох мэдээ