Д.Данзанравжаа 220 жил “Говийн хүүхдүүд” урлагийн наадамд Говьсүмбэр аймгийн хүүхдүүд тэргүүн байр эзэллээ
2023-09-21
ГОВИЙН НОЁН ХУТАГТ ДУЛДУЙТИЙН ДАНЗАНРАВЖААГИЙН 220 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ГОВИЙН ХҮҮХДҮҮД” УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Нэрт соён гэгээрүүлэгч Ноён Хутагт Д.Данзанравжаагийн 220 жилийн ойд Соёлын Яам, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын хамтран зохион байгуулж буй “Говийн хүүхдүүд” урлагийн анхдугаар наадам Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт орших СҮМ ХӨХ БҮРД-д 2023 оны 9 дүгээр сарын 7-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус наадамд Говийн бүсийн Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгуудын 80 гаруй хүүхэд, багш, зохион байгуулагч нарын нийт 150 гаруй төлөөлөгч нар оролцлоо.
Наадмын оролцогчид Д.Данзанравжаагийн бүтээлээр
Бэсрэг уртын дуу /хамтлаг, гоцлол/
Чөлөөт сонголтоор найруулсан бүтээл /хамтлаг, гоцлол/ гэсэн 4 төрлөөр оролцож
Нийт 29 бүтээл тоглогдсоноос
“Хамтлаг дуу” төрөлд Боржигин шуранхай хамтлаг тэргүүн байр, цом
Гоцлол дуу төрөлд Н.Лхагва-Эрдэнэ 3-р байрыг тус тус эзэллээ.
Авьяаслаг хүүхдүүд, багш нартаа баяр хүргэе.
# Сэдвүүд
онцлох мэдээ