2023-05-15

2021 оны УИХ-ын чуулганаар “Номын баяр”-ын тогтсон өдрүүдийг Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрийн хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулж, улс орон даяар тэмдэглэх, төр засгийн зүгээс дэмжих, гойд анхаарах үйл ажиллагаа болохыг тунхагласан.

“Буйлс цэцэглэх цагаар – Говьсүмбэр үндэсний номын баяр 2023”-ыг энэ сарын 19-нд дуу бүжгийн Боржигон чуулга, Нийтийн номын санд зохион байгуулна.

Тус номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулах юм.

Энэ үеэр:

-Номын үзэсгэлэн худалдаа,

-Номын танилцуулга яриа, уулзалт,

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон Политехник коллежийн оюутнуудтай уулзалт хийх,

-“Номын ертөнц” клуб юу хийдэг вэ? танилцуулах уулзалт,

-Номын санч, орон нутгийн зохиолч, монгол хэл уран зохиолын багш нарын уулзалт,

-“Монголын түүх, Монголын түүхэнд тодорсон хатад” лекц /зохиолч, СГЗ Б.Шүүдэрцэцэг/,

-“Соёл танин мэдэхүйн ажил гэж юу вэ?” уулзалт, /”Үндэсний номын баяр”-ыг санаачлагч, ном зүйч, сэтгүүлч Б.Сувд/,

-“Телевизийн урлаг буюу өөрөөрөө байх нь” уулзалт /хөтлөгч, нэвтрүүлэгч СГЗ Б.Гантигмаа/,

-“Мэдрэмжийн үдэш” соёлын хөтөлбөрт үдэшлэг /яруу найрагч Д.Галсансүх/,

-Комедиан Д.Мөнхбат “Сүнстэйгээ хийсэн гэрээ”,

-“Номын ертөнц” нэвтрүүлгийн бичлэг, мэдээлэл,

-Урлагийн тоглолт,

-Шинэ номын нээлт,

-Зохиолчдын уулзалт болно.

# Сэдвүүд
онцлох мэдээ