Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх хүрээнд Дуу бүжгийн “Боржигин” чуулгын Хөгжим ангиас санаачлан “Хөглөхүй бид таньтай хамт” хөгжмийн боловсролыг олгох, хөг, эгшиг аялгууны гайхамшигийг мэдэрч цаашид орон нутгийнхаа уран бүтээлийг дэмжих сэдлийг төрүүлэх зорилгоор 7 хоногийн аян зарлаж өнөөдөр “Боржигин” чуулгадаа нээлтээ хийлээ.
Аяны хүрээнд бүх байгууллагад хүрч үйлчлэх ажлыг зохион байгуулан хэрэгжүүлнэ.
Тус аян 2024 оны 01 сарын 22 нд Аймгийн Тамгын газарт үргэлжлэх нь. Говьсүмбэр аймгийн Тамгын Газар ажилладаг албан байгууллагын алба хаагч та бүхнийг яруу, хөг эгшиглэнт аялгууг мэдэрч, хөгжмийн боловсролоо дээшлүүлэн, шинэ долоо хоногийн ажлаа эрч хүчтэй эхлэхийг хүсч байна.