Говьсүмбэр аймгийн БОАЖГазраас уриалсан “Сэтгэл шингэсэн нэг боодол өвс” аянд Шинийн арван тавны билэгт сайн өдөр Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөл нэгдэж Чойрын богд уулан дахь аргаль, угалз, зээр зэрэг өвсөн тэжээлтэн амьтанд 31 боодол өвс, тэжээл тавьж өглөө. Бидний ажилд хүн хүчний болон тээвэрлэлтэнд гүн туслалцаа үзүүлсэн БОАЖГазрын дарга Д.Мөнх-Эрдэнэ болон тус байгууллагын албан хаагчдад талархал илэрхийлье. Байгаль орчныхоо төлөө тус аянд нэгдсэн дараахь хүмүүст Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс гүн талархал илэрхийлье.