СОЁЛЫН ӨВӨӨ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР СОЛОНГОСТ СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
2023-12-07
Говьсүмбэр аймгийн Соёл урлагийн газраас Сүмбэр сумын ЗДТГазар, ШУТИС-ын Бизнес Удирдлага, Хүмүүнлэгийн Их сургуультай хамтран харъяа соёлын байгууллагуудын албан хаагчид болон сум, багийн албан хаагчдад зориулсан “Соёлын өвийн хадгалалт хамгаалалт” сэдвээр хоёр өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтад Соёлын харьяа байгууллагуудын албан хаагч нар, Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын Засаг даргын орлогч, Нийгмийн ажилтан, багийн Засаг дарга нар, БОХМэргэжилтэн нийт 24 албан хаагч хамрагдлаа.
“Соёлын Бүтээлч сар”-Соёлын бүтээлч залуус аяны хүрээнд зохион байгуулсан тус сургалтаар соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, археологийн шинжлэх ухааны сүүлийн үеийн мэдээллээс суралцаж кредит цаг тооцох батламж авав. Мөн Солонгос улсын Гунжүгийн Их сургуульд бакалавр, магистр, доктороор тэтгэлгээр суралцах боломжтой боллоо. Бидэнтэй хамтарч ажилласан эрдэмтэн профессор Н.Галиймаа, Д.Наранцацрал Солонгос улсын эрдэмтэн доктор Жу Хён Гён, доктор С.Бат-Эрдэнэ нартаа их баярлалаа.
Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын талаар сум, багийнхаа албан хаагчдад оюуны хөрөнгө оруулалт хийсэн Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, ЗДТГазрын хамт олонд талархал илэрхийлье.
СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
# Сэдвүүд
онцлох мэдээ