СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САРЫН ХҮРЭЭНД “БҮХ НИЙТИЙН СОЁЛЫН БОЛОВСРОЛ”-ыг дээшлүүлэх ажлын хүрээнд аймгийн хүүхэд багачууд, иргэдэд “ХУВЦАС, ДИЗАЙН”-ийн боловсролыг олгох, аймгийн оёдолчдын нэгдсэн “Магнаг торгон соёл” хоршооны үйл ажиллагааг сурталчлан таниулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, дуу бүжгийн Боржигин чуулга,” Магнаг Торгон Соёл” хоршоо хамтран “УРЛАХУЙН ДОНЖ” хувцас загварын шоу арга хэмжээг Говьсүмбэр аймагтаа анх удаа амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагааг нээж СУАЖЗГазрын дарга Б.Энхтөр нээлтийн үг хэлж, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ хүндэтгэл үзүүлэн хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ.
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Урлахуйн донж” загварын шоу зохион байгууллаа.
2024-12-03
# Сэдвүүд
онцлох мэдээ