СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САРЫН ХҮРЭЭНД БАЯНТАЛ СУМЫН СОЁЛЫН ТӨВ ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭД ОЛОН НИЙТ, ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ХҮРГЭЖ БАЙНА.
2023-11-10
Цуврал контент – Баянтал сумын Соёлын төв пэйж хуудсаар олон нийтийн сүлжээгээр дараах биет болон биет бус өвүүдийн тухай түгээж байна. Үүнд :
1. Үндэсний хөгжим: Ясан лимбэ, Хурган чих, Хашгираа их дуут хатан улаан бүрээ гэх мэт устах аюулд өртөж буй соёлын биет өвийг олон нийтэд сурталчлах, таниулах зорилготой.
2. Монгол бахархал :Монгол ном судар бичгийн соёлыг таниулах, сурталчлах зорилготой.
3. Баримтат өв: Монголын түүхэн гэрэл зургийг тайлбарлан хүргэх, Монгол ахуй зан заншил, ахуй амьдралыг танин мэдүүлэх зорилготой.
Монголчуудын цээрлэх ёсон: Монгол ёс заншлыг сурталчлах, хүүхэд багачуудад таниулах зорилготой.
5. Алдартнууд: Монгол суутнуудыг танин мэдүүлэх ,сурталчлах, Үндэсний бичиг үсэг эзэмшигчдийг дэмжих, сонирхогчдыг нэмэгдүүлэх зорилготой.
6. Цахим номын сан: Хүүхэд багачууд болон насанд хүрэгчдийн ном унших сэдэл сонирхолыг нэмэгдүүлэх, эерэг нөлөө үзүүлэх, ном унших боловсрол олгох зорилготой.
7. Үлгэрийн цаг – Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг хүүхдүүдэд Монгол ахуй зан заншлыг танин мэдүүлэх хөгжүүлэх зорилгоор Монгол ардын үлгэрийг дэлгэцээр үзүүлэх, бичлэгээр сонсгох, уншиж өгөх, жүжигчилсэн тоглолтоор үзүүлэх, тайлбарлан харилцан ярилцах зэрэг аргуудыг ашиглан Боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нийт 453 хүн үзсэн
 
# Сэдвүүд
онцлох мэдээ