“НҮҮДЭЛЧИН” Дэлхийн соёлын фестивальд Говьсүмбэр аймаг амжилттай оролцлоо.
2023-09-21
“НҮҮДЭЛЧИН” Дэлхийн соёлын фестивальд Говьсүмбэр аймаг амжилттай оролцлоо.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Говьсүмбэр аймгаас 70 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Үүнд: Аймгийн Засаг Даргын Тамгын газар, Сумдын Засаг Даргын Тамгын газар, Соёл, Урлагийн газар, Дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчид, Соёлын биет өвийг өвлөн уламжлагчид, Боржигин өв музей, Сумдын соёлын төвүүд Боржигин өв соёлыг сурталчлан таниулсан. Үүнд:
-Боржигин морин хуур, эмээлийн үзэсгэлэн
-Боржигин найрын ёс, зан үйл
-Уламжлалт тоглоом наадгай /аргай тонгорох, халз харваа, шагайн наадгай/
-Ардын язгуур урлагийг харуулсан “Хөх тэнгэрийн нүүдэлчид” отгийн тоглолт
-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа
-Соёлын өвийн танин мэдэхүйн тоглоом наадгай
-Боржигин байшин
-Боржигин ум марзай уртын дуу зэрэг 6 ай савын 16 төрлийн өвийг гадаад дотоодын иргэд болон жуулчдад сурталчлалаа.
Нүүдэлчин соёлын фестивальд 21 аймаг 9 дүүрэг 10 гаруй орны 1100 орчим соёлын өвийг өвлөн уламжлагчид оролцсон.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд оролцсон аймаг, сумдын удирдлагууд, Соёл, урлагийн газрын харьяа байгууллагуудын албан хаагчид, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид, зохион байгуулагч нартаа талархал илэрхийлье.
СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
# Сэдвүүд
онцлох мэдээ