Засгийн газрын 2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.
Энэ жил Соёлын яамнаас “Соёлын орон зай”-г үүсгэе соёл урлагийн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа бөгөөд Говьсүмбэр аймгийн хэмжээнд 2022 оны 09 дүгээр сарын 19,20-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Говьсүмбэр аймгийн соёл урлагийн салбарыг хөгжүүлж бүх нийтийг соён гээгээрүүлж, өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх эх үйлсэд өөрийн авьяас билэг, оюун ухаан, хүч хөдлөмөрөө зориулан ажиллаж байгаа Соёлын ажилтан уран бүтээлч, судлаач болон өвлөн уламжлагч та бүхэндээ соёл урлагийн ажилтны өдрийн мэнд хүргэе.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ШАТАРЫН БИЛЭГГҮМБЭРЭЛ
