Дотоод сургалт зохион байгууллаа
2023-10-12
Албан хаагчдын “Сургалт, ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу аймгийн Хууль, эрх зүйн хэлтсээс 2023.10.10-ны өдөр газрын албан хаагчдад
1. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь
2. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудлууд
3. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн танилцуулга
4.Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
Мөн Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Энхтөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар мэдээлэл танилцуулга хийлээ.
# Сэдвүүд
онцлох мэдээ