Г Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын уриалга малчиддаа туслах “Бид хамтдаа аян”-д нэгдэж Соёл урлагийн газар, аймгийн Нийтийн Номын сан, “Боржигин өв” музейн албан хаагчид Сүмбэр сумын 5-р багийн малчин Г.Майнбаярынд очиж өвөлжөөний цасыг цэвэрлэн, хаваржаа хүрэх зам гаргаж, шар усны үерээс сэргийлэх шуудуу татаж, малын сэгийг зөөвөрлөж ажиллалаа. Мөн мал ахуйд нь дэмжлэг болгож 6 шуудай хүчит тэжээлийг байгууллагууд өглөө. Зудын хүнд бэрх үед төрийн албан хаагчийн үүргээ нэр төртэй биелүүлж малчиддаа тусалж байгаа албан хаагчиддаа талархал илэрхийлье. Говьсүмбэр аймгийн Соёл урлагийн газар. 2024.03.07. Чойр.
“БИД ХАМТДАА АЯН”-Д НЭГДЛЭЭ.
2024-03-07
# Сэдвүүд
Uncategorized