“Нүүдэлчин 2024” дэлхийн соёлын өвийн фестиваль

Эх сурвалж - Legalinfo.mn

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ӨВИЙН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦСОН АЖЛЫН ТАЙЛАН

 

2024.08.20

 

“Нүүдэлчин” дэлхийн соёлын өвийн фестиваль Налайх дүүргийн “Тайж” хайрханы бэлд 8-р сарын 16, 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж Говьсүмбэр аймгийн 38 өвлөн уламжлагчид, ажлын хэсгийн 2, нийт 40 хүн удирдамжийн дагуу оролцсон.

Мөн Баянтал сум, Шивээговь сум боловсролын хөтөлбөрөө сурталчилан таниулж амжилттай оролцлоо.

Говьсүмбэр аймаг нь удирдамжийн дагуу зан үйл, язгуур урлаг, гар урлал, боловсролын хөтөлбөр сурталчилан таниулах, хүндэтгэлийн өргөө, аж ахуйн гэр, уран бүтээлчдийн хувцас солих гэр гэсэн 8 ханатай 3 гэр, 5 ханатай 2 гэр, нийт 5 гэр, 74 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын нийт 40 хүн удирдамжийн дагуу мэдүүлэг гарган оролцож байгаагийн өвлөн уламжлагч 38 хүнээс мэргэжлийн урлагийн байгууллага буюу дуу бүжгийн боржигин чуулгын 20 уран бүтээлч  “Эх хэл, аман уламжлал”-ын ай савд 3 өвлөн уламжлагч, “Ардын язгуур урлаг”-ийн ай савд 29 өвлөн уламжлагч, “Уламжлалт арга ухаан”-д 2 өвлөн уламжлагч, “Уламжлалт гар урлал”-д 5 өвлөн уламжлагч, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах 2 хүн оролцсон.

Говьсүмбэр аймгийн өвлөн уламжлагчид :

Отгийн тоглолт

-Боржигин уртын дуу

-Умарзий -Жаламхар

-Ерөөл магтаал

-Хөгжим номер

-Уран сугсараа

-Уртын дуу 3 үе

-Юндэн гөөгөө Сийриймаа

-Хултай биелгээ

-Боржигин магтаал

-Тойрон бүжиг

Тайзны тоглолт

-Боржигин уртын дуу

-Умарзий

-Хатръя дуу

-Боржигин морин хуурын татлага

Боржигин дэг зэрэг үзүүлбэрүүдээ отгийн тоглолт болон төв тайзны тоглолт үзүүлж сонирхууллаа. Төв тайзны тоглолт, отгийн тоглолт нийт 3 өдөр 16 удаагийн тоглолт хийсэн.

Шивээговь сум “Аргай тонгорох” наадгай, “Боржигин байшин”, Баянтал сум “Халз харваа”, “Чойрын хүн чулуу бүтээх” боловсролын хөтөлбөрөөр оролцсон.

Жендерийн хувьд эрэгтэй 18, эмэгтэй 22 хүн оролцсон бөгөөд

Үүнээс:  0-5нас         1хүн

11-13 нас     3хүн

18-26нас     11хүн

28-35нас    11хүн

36-45нас    8хүн

46-55нас    4хүн

70нас         2хүн тус тус оролцсон.

“Нүүдэлчин” дэлхийн өвийн фестивальд соёлын биет бус өвийн нийт 7 ай савыг 21 аймгийн өвлөн уламжлагчид үзүүлэн таниулсан бөгөөд бүх аймаг сумд боловсролын хөтөлбөрөө үзүүлэн таниулсан. Мөн Бүгд Найрамдах Хятад улсын Өвөрмонголын өөртөө засах орон, Бүгд Найрамдах Колумб улс, Холбооны бүгд найрамдах Герман улс, Бүгд найрамдах Казакстан улс, Бүгд найрамдах Киргиз улс, Бүгд найрамдах Филипин улс, Бүгд найрамдах Халимаг улс, Орсын холбооны улсын Алтайчууд, Бүгд найрамдах Саха улс, Бүгд найрамдах Тажикстан улс, Тайланд, Бүгд найрамдах Турк улс, Бүгд найрамдах Үзбекстан улс гэх зэрэг 13 орны өвлөн уламжлагчид оролцож өөрсдийн соёлын өвийг сурталчилан таниулсан.

Говьсүмбэр аймгийн отгийн тоглолтыг 1000 гаруй гадаад дотоодын үзэгчид үзэж сонирхсон.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн ажлын хэсэг аймгийн засаг даргын захирамжийн дагуу байгуулагдснаас хойш 1 удаа хуралдаж төлөвлөгөө гарган ажилласан бөгөөд Боржигин чуулгын тайзан дээр нийт 5 удаа порган үзсэн.

Төв тайзан дээр болсон загварын “Этно” шоунд “Ганган урлан”-ийн урласан дээлийн боржигин чуулгын бүжигчид өмсөж оролцлоо.

Оролцсон 38 өвлөн уламжлагчаа фестивалийн үеэр “Үзэсгэлэнт горхи тэрэлж” амралтын газар байрлуулсан.